Бидний тухай
TeachLead-ийн тухай
TeachLead Institute нь багшийн хөгжил, багшлахуйн чанар, сургуулийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэргэшсэн боловсролын хөгжлийн байгууллага юм.
Бид сургуулиудад зөвхөн нэг удаагийн сургалт санал болгодоггүй. Бодит хэрэгцээг тодорхойлох → тохирсон шийдэл боловсруулах → багш, удирдлагын чадавхыг хөгжүүлэх → сурсан зүйлээ практикт хэрэгжүүлэх → үр дүнг тогтвортой болгох хүртэлх хөгжлийн үйл явцад хамтран ажилладаг.
Бидний тухай
Бид сургуульд юугаар туслах вэ?
Багш нараа хөгжүүлэхийг хүсэж байна уу?
Сургуулийн хэрэгцээнд тохирсон багшийн хөгжлийн сургалт, сертификаттай хөтөлбөр, PBL болон багшлахуйн коучингийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хаанаас хөгжлөө эхлэхээ тодорхойлох хэрэгтэй байна уу?
Сургуулийн цогц оношилгоогоор багшийн хөгжил, багшлахуйн чанар, сургалтын орчин болон тэдгээрийг дэмжих нөхцөл, тогтолцоог судалж, хөгжлийн тэргүүлэх хэрэгцээг тодорхойлно.
Сургуулийнхаа чанар, чадавхыг дараагийн түвшинд хүргэхийг хүсэж байна уу?
Танай сургуулийн зорилго, нөхцөлд тохирсон хөгжлийн шийдлийг хамтран боловсруулж, хэрэгжилтийг дэмжинэ.
Бидний арга барил
- Оношилно
- Тохируулна
- Хөгжүүлнэ
- Хэрэгжүүлнэ
- Үр дүнг бэхжүүлнэ
Боловсролын байгууллага бүр өөр. Тиймээс бид бэлэн шийдлийг бүх сургуульд ижил байдлаар санал болгохгүй. Сургуулийн бодит хэрэгцээ, зорилго, багш нарын онцлогт тулгуурлан дэлхийн сайн туршлага, судалгаанд суурилсан арга зүйг Монголын сургуулийн бодит орчинд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Хэрэв танай сургууль…
багшийн хөгжлөө системтэй болгох, багшлахуйн чанараа сайжруулах, шинэ арга зүй нэвтрүүлэх, сургуулийнхаа хөгжлийн хэрэгцээг бодитоор тодорхойлох эсвэл XXI зууны боловсролын шаардлагад нийцсэн хөгжлийн дараагийн алхмаа хийхийг хүсэж байвал — TeachLead танай сургуулийн хөгжлийн түнш болж ажиллана.
World-Class Educators. Future-Ready Schools.
TeachLead нэрийн утга
TeachLeadБагшлахуй ба манлайлахуй

TEACH + LEAD
= TEACHLEAD
Багш хүн зөвхөн мэдлэг дамжуулдаггүй. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, суралцах хандлага, ирээдүйгээ харах өнцөгт нөлөөлдөг манлайлагч юм. Тиймээс багшлахуйг манлайллаас салгах боломжгүй.
Энэ үзэл санаанаас TEACH + LEAD = TEACHLEAD нэр төрсөн.
Бид багшийн багшлах ур чадвар, мэргэжлийн хөгжил, манлайллыг цогцоор нь хөгжүүлснээр сургуульд бодит, тогтвортой өөрчлөлт бий болно гэдэгт итгэдэг.
Алсын хараа
Багш бүр тасралтгүй хөгжиж, манлайлан өөрчилдөг; суралцагч бүр утга учиртай суралцаж, ирээдүйгээ бүтээх мэдлэг, ур чадвар, итгэлтэй болсон боловсролын орчныг бий болгоно.
Дэлхийн хаана ч ажиллах чадвартай, XXI зууны шилдэг багш, боловсролын манлайлагчид Монголд хөгжин бэлтгэгддэг байна.
Эрхэм зорилго
Чадварлаг, өөртөө итгэлтэй, санаачлагч, манлайлагч багш, боловсролын удирдагчдыг хөгжүүлнэ.
Дэлхийн сайн туршлага, судалгаанд суурилсан мэдлэг, арга зүй, тасралтгүй мэргэжлийн дэмжлэгээр дамжуулан багшлахуйн чанарыг сайжруулж, суралцагч төвтэй, бодит, тогтвортой өөрчлөлтийг сургууль бүрд бий болгоход хамтран ажиллана.
Бидний тухай
Бидний ажиллах зарчим
Оношлох
Бодит хэрэгцээ, давуу тал, асуудлын суурь шалтгааныг тодорхойлно.
Хөгжүүлэх
Хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн шийдэл боловсруулна.
Хэрэгжүүлэх
Коучинг, ажиглалт, эргэх холбоогоор шинэ арга барилыг практикт нэвтрүүлнэ.
Тогтворжуулах
Өөрчлөлтийг сургуулийн соёл, тогтолцоонд суулгана.
Үүсгэн байгуулагч
Энэрэл
Үүсгэн байгуулагч, ахлах сургагч
Боловсролын салбарт 13+ жил ажилласан туршлагатай. Боловсрол судлалын магистрын зэргийг ELTE Их Сургуульд хамгаалсан.
Монгол болон Европын боловсролын байгууллагад ажиллаж, багшийн мэргэжлийн хөгжил, сургуулийн сайжруулалтын чиглэлээр гүнзгий туршлага хуримтлуулсан.
Бидний тухай
Манай баг
[Нэр]
Сургагч, коуч
[2–3 өгүүлбэрт багтаасан танилцуулга]
[Нэр]
Хөтөлбөрийн менежер
[2–3 өгүүлбэрт багтаасан танилцуулга]

Сургуульдаа хөгжлийн түнштэй болох уу?
Хөтөлбөрийн талаар зөвлөгөө авах, эсвэл хамтран ажиллах саналаа илгээгээрэй.