TeachLeadInstitute
Бүх хөтөлбөр руу
Бүртгэл явагдаж байна

Багшийн хөгжлийн модуль сургалтууд

Сургуулийнхаа онцлог, хэрэгцээнд тохирсон богино хугацааны модуль сургалтуудаас сонгоорой! Орчин үеийн багшлахуйн арга зүй, бүтээлч сэтгэлгээ, багшийн манлайлал, сурагчийн оролцоог дэмжих практик сургалтуудаас сонгон, багш нарынхаа мэргэжлийн хөгжлийг дэмжээрэй. Сургуулийнхаа зорилго, багш нарын хэрэгцээнд нийцүүлэн нэг болон хэд хэдэн модулийг хослуулан захиалах боломжтой.

Зөвлөгөө авах
Хуваалцах
Хэнд зориулсан
Багшид, Сургууль, байгууллагад
Хэлбэр
Онлайн + Танхим
Хугацаа
Нэг модуль 2–6 цаг
Эхлэх огноо
Захиалгаар
Төлбөр
Дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авах бол хүсэлт илгээнэ үү.
Сертификат
Тийм

Багшийн хөгжил хэрэгцээнээс эхэлж, хичээлийн практикт үргэлжилдэг. TeachLead Institute-ийн багшийн хөгжлийн модуль сургалтууд нь багш нарын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, манлайлал болон орчин үеийн багшлахуйн арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн богино хугацааны, практикт суурилсан сургалтууд юм. Сургалт бүр тодорхой нэг сэдэвт төвлөрч, багш нарт шинэ ойлголт эзэмшихээс гадна өөрийн хичээл, сургуулийн орчинд шууд туршин хэрэгжүүлэх арга, хэрэгсэл боловсруулах боломж олгоно. Сонгох боломжтой сургалтын модулиуд 1. Үнэт зүйл ба эрхэм зорилгод суурилсан багшлахуй Багшлах ажлынхаа утга учир, үнэт зүйлийг эргэцүүлж, сургуулийн эрхэм зорилгыг хичээл, харилцаа, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга барилд суралцана. 2. Багшийн карьер ба мэргэжлийн хөгжил Өөрийн давуу тал, хөгжлийн хэрэгцээ, мэргэжлийн зорилгоо тодорхойлж, тасралтгүй суралцах хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулна. 3. Багшийн манлайлал ба хамтын нөлөөлөл Албан тушаалаас үл хамааран хамт олондоо эерэг нөлөө үзүүлэх, туршлагаа хуваалцах, хамтын суралцахуйг манлайлах ур чадвараа хөгжүүлнэ. 4. XXI зууны багшийн ур чадвар Өнөөгийн сурагчдын хэрэгцээ, ирээдүйн ур чадварын шаардлагыг ойлгож, суралцагч төвтэй, оролцоонд суурилсан багшлах арга барилаа хөгжүүлнэ. 5. Төсөлд суурилсан суралцахуйн (PBL) үндэс Сурагчдыг бодит асуудал судлах, мэдлэгээ хэрэглэх, хамтран бүтээх үйл явцад оролцуулах PBL арга зүйтэй танилцаж, өөрийн хичээлд тохирсон төслийн анхны санааг боловсруулна. 6. Шинэлэг арга зүй ба бүтээлч сэтгэлгээ Сурагчдын сониуч зан, бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоог дэмжих шинэлэг арга зүй, үйл ажиллагааг судалж, хичээлдээ ашиглах санаа боловсруулна. 7. Сурагчийн бие даасан байдал ба ирээдүйн ур чадвар Сурагчдын бие даан суралцах, сонголт хийх, хариуцлага хүлээх, хамтран ажиллах чадварыг дэмжих сургалтын орчин, арга барилыг төлөвлөнө. Сургуулийнхаа хэрэгцээнд тохируулан сонгоорой. Сургууль, байгууллага нэг модулийг дангаар нь эсвэл хэд хэдэн модулийг хослуулан захиалах боломжтой. TeachLead-ийн баг сургуулийн удирдлагатай хэрэгцээ тодруулах уулзалт хийж, сургалтын агуулга, хугацаа, хэрэгжүүлэх хэлбэрийг хамтран тохиролцоно.

Юу сурах вэ

  • 01Өөрийн багшлах арга барил, мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг эргэцүүлэн тодорхойлох
  • 02Орчин үеийн суралцагч төвтэй сургалтын арга зүй, сайн туршлагатай танилцах
  • 03Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдал, хамтын ажиллагааг дэмжих арга барил эзэмших
  • 04Сургуулийн үнэт зүйл, эрхэм зорилгыг өдөр тутмын багшлах үйл ажиллагаатай уялдуулах
  • 05Багшийн манлайлал, хамтын суралцахуй, мэргэжлийн харилцааны ур чадвараа хөгжүүлэх
  • 06Сонгосон сургалтын сэдвийн хүрээнд ангидаа хэрэгжүүлэх практик арга, хэрэгсэл боловсруулах
  • 07Сурсан зүйлээ турших, эргэцүүлэх, цаашдын хөгжлийн алхмаа төлөвлөх

Бусад хөтөлбөрүүд