TeachLeadInstitute
Бүх хөтөлбөр руу
Бүртгэл явагдаж байнаСургалтын шинэлэг арга зүйИрээдүйд шаардлагатай ур чадварБагшид зориулсан хиймэл оюун ухаан

Багшлахуйн көүч бэлтгэх I түвшний хөтөлбөр

Сертификаттай багшлахуйн көүч (Instructional Coach) Олон улсын сайн туршлагад багшийн мэргэжлийн хөгжил анги танхимаас эхэлдэг бөгөөд энэ хөгжлийг дэмжихэд көүч чухал үүрэг гүйцэтгэдэг. Багш нараа дэмжиж, хамтдаа суралцаж, сургуулийнхаа хөгжлийг манлайлах мэргэшсэн көүч болох цогц сургалт.

Зөвлөгөө авах
Хуваалцах
Хэнд зориулсан
Сургууль, байгууллагад
Хэлбэр
Танхим
Хугацаа
2 долоо хоног · 10 ажлын өдөр
Эхлэх огноо
Захиалгаар
Төлбөр
2,500,000₮ (оролцогч тус бүр)
Сертификат
Үгүй

БАГШЛАХУЙН КӨҮЧ

Багшийн хөгжил зөвхөн гаднын сургалтаар хязгаарлагдах ёсгүй. Багш нар өдөр тутмын хичээлээ хамтдаа эргэцүүлж, бие биеэсээ суралцаж, шинэ арга барилаа туршин сайжруулах үед мэргэжлийн хөгжил сургуулийн соёлын нэг хэсэг болдог.

TeachLead-ийн Багшлахуйн көүч бэлтгэх I түвшний хөтөлбөр нь сургуулийн дотоод манлайлагчдыг багш нарынхаа мэргэжлийн өсөлтийг дэмжих көүчингийн мэдлэг, ур чадвар, арга хэрэгслээр бэлтгэнэ.

Хоёр долоо хоногийн хөтөлбөр нь зургаан өдрийн суурь сургалт, дөрвөн өдрийн бодит дадлагаас бүрдэнэ. Оролцогчид көүчийн үүрэг, ёс зүй, итгэлцэл, сэтгэлзүйн аюулгүй байдал, хичээл ажиглалт, нотолгоонд суурилсан эргэх холбоо, идэвхтэй сонсох, хөгжүүлэх асуулт асуух, мэргэжлийн яриа чиглүүлэх арга барилд суралцана.

Сургалтын явцад оролцогчид ажиглалтын өмнөх уулзалт, бодит хичээл ажиглалт, хөгжүүлэх яриа, дараагийн алхмыг төлөвлөх зэрэг нэг бүтэн көүчингийн мөчлөгийг дадлагаар хэрэгжүүлж, сургагч багшаас эргэх холбоо авна.

Энэ хөтөлбөрийн онцлог нь көүчингийг багшийг шалгах, дүгнэх хэрэгсэл бус, итгэлцэлд суурилсан мэргэжлийн хөгжлийн үйл явц гэж үздэгт оршино.

Хөтөлбөрийг амжилттай дүүргэж, чадамжийн үнэлгээний шалгуур хангасан оролцогчид "TeachLead Certified Instructional Coach — Level 1" сертификат авах боломжтой.

Үр дүнд нь сургууль багш нараа дотооддоо дэмжих бэлтгэгдсэн көүч, хэрэглэх арга хэрэгсэл, хамтдаа хөгжих шинэ боломжтой болно.

Юу сурах вэ

  • 01Багшлахуйн көүчийн үүрэг, ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг ойлгож, хэрэгжүүлэх
  • 02Итгэлцэл, сэтгэлзүйн аюулгүй байдалд суурилсан көүчингийн харилцаа бүрдүүлэх
  • 03Хичээл ажиглаж, бодит нотолгоог хувийн дүгнэлтээс ялган тэмдэглэх
  • 04Идэвхтэй сонсох, эргэцүүлэх асуулт асуух, хөгжүүлэх яриа чиглүүлэх
  • 05Нотолгоонд тулгуурласан бүтээлч эргэх холбоо өгөх
  • 06Ажиглалтын өмнөх ба дараах уулзалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх
  • 07Багштай хамтран хөгжлийн зорилго, дараагийн алхмыг тодорхойлох
  • 08Нэг бүтэн көүчингийн мөчлөг хэрэгжүүлж, өөрийн дадлагаа үнэлж сайжруулах

Бусад хөтөлбөрүүд