TeachLeadInstitute
Бүх хөтөлбөр руу
Багшийн манлайлал

Сургуулийн цогц оношилгоо

Сургуулийнхаа өнөөгийн нөхцөл байдлыг таньж, ирээдүйн хөгжлөө бодитоор төлөвлөөрэй! Сургалтын чанар, багшийн хөгжил, манлайлал, байгууллагын соёлоо олон талын нотолгоонд тулгуурлан үнэлүүлж, сургуулийнхаа давуу тал, хөгжүүлэх чиглэл, хэрэгжүүлэх бодит алхмуудыг тодорхойлоорой.

Зөвлөгөө авах
Хуваалцах
Хэнд зориулсан
Сургууль, байгууллагад
Хэлбэр
Танхим
Хугацаа
8–10 долоо хоног
Эхлэх огноо
Захиалгаар
Төлбөр
Сургуулийн бүтцээс хамаарна.
Сертификат
Үгүй

Сайн шийдвэр бодит мэдээллээс эхэлдэг.

Сургууль бүр өөрийн гэсэн давуу тал, онцлог, хөгжлийн хэрэгцээтэй. Харин сургалтын чанарыг сайжруулах, багш нараа хөгжүүлэх, байгууллагын соёлоо бэхжүүлэх олон зорилгын дундаас юунд эхэлж анхаарах вэ?

"TeachLead Institute"-ийн "Сургуулийн цогц оношилгоо" нь сургуулийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талын нотолгоонд тулгуурлан судалж, давуу тал, хөгжлийн хэрэгцээ, сайжруулах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ юм.

Оношилгооны хүрээнд хичээл ажиглалт, багш ажилтны судалгаа, удирдлагын ярилцлага, сурагч болон эцэг эхийн санал, сургуулийн баримт бичгийн шинжилгээ зэрэг аргыг ашиглана. Цуглуулсан мэдээллийг нэгтгэн сургалтын чанар, багшийн хөгжил, манлайлал, сургуулийн соёл болон байгууллагын тогтолцооны уялдаа холбоог судална.

Үр дүнд нь сургуулийн удирдлага хөгжлийн тэргүүлэх зорилгоо тодорхойлж, нөөц бололцоогоо оновчтой хуваарилах, хэрэгжүүлэх ажлаа эрэмбэлэх боломжтой болно.

Оношилгооны төгсгөлд сургууль зөвхөн үнэлгээний тайлан бус, дараагийн 12 сарын хөгжлийн чиглэл, хэрэгжүүлэх алхмуудыг тусгасан замын зурагтай болно.

Энэхүү үйлчилгээ нь багш, ажилтныг буруутгах, зэрэглэл тогтоох бус, сургуулийн хамтын хөгжлийг дэмжихэд чиглэ

Юу сурах вэ

  • 01Сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын нотолгоонд суурилсан нэгдсэн үнэлгээ
  • 02Багшлахуйн чанар, багшийн хөгжил, сургалтын орчны талаарх бодит мэдээлэл
  • 03Удирдлага, байгууллагын соёл, дотоод тогтолцооны давуу тал болон хөгжүүлэх чиглэл
  • 04Сургуулийн хөгжлийн тэргүүлэх асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлүүд
  • 05Үндэслэлтэй зөвлөмж бүхий оношилгооны тайлан
  • 06Дараагийн 12 сарын хөгжлийн зорилго, хэрэгжүүлэх ажлын замын зураг
  • 07Удирдлагын багтай хийх үр дүнгийн хэлэлцүүлэг, дараагийн алхмуудын төлөвлөгөө

Оролцогчдын сэтгэгдэл

“Бид олон сургалт хийлгэж байсан ч ихэнх нь лекц байдаг. TeachLead-ийн оношилгоо, дараах коучинг багш нарыг маань бодитоор өөрчилсөн. Хагас жилийн дараа хичээлүүд огт өөр болсон.”

Ц. Батбаяр

Захирал · Шинэ Монгол сургууль

Сургуулийн цогц оношилгоо

Бусад хөтөлбөрүүд