TeachLeadInstitute
Бүх хөтөлбөр руу
Бүртгэл явагдаж байнаТөсөлд суурилсан сургалтСургалтын шинэлэг арга зүйБагшийн манлайлалБайгальд суурилсан сургалтСуралцахуйн төлөөх үнэлгээАнгийн эерэг соёлСурагчийн бие даасан байдал, оролцооИрээдүйд шаардлагатай ур чадварБагшид зориулсан хиймэл оюун ухаан

Төсөлд суурилсан суралцахуйн (PBL) цогц хөтөлбөр

Дэлхийн жишигт нийцсэн, шинэлэг арга зүйтэй багш болох хөгжлийн аяллаа эхлүүлээрэй! Төсөлд суурилсан суралцахуйн (PBL) олон улсын арга зүйг суралцаж, өөрийн хичээлд туршин хэрэгжүүлж, бодит туршлага хуримтлуулаарай. Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах чадварыг хөгжүүлж, суралцахуйг илүү сонирхолтой, утга учиртай болгох шинэ боломжийг нээгээрэй.

Зөвлөгөө авах
Хуваалцах
Хэнд зориулсан
Сургууль, байгууллагад
Хэлбэр
Танхим
Хугацаа
24 цаг · 12 модуль · 3 үе шат
Эхлэх огноо
Захиалгаар
Төлбөр
Хүсэлтээр үнийн санал хүргэнэ.
Сертификат
Тийм

XXI зууны багшлах арга зүйг өөрийн хичээлд хэрэгжүүлээрэй.

Олон улсын боловсролд өргөн хэрэглэгддэг төсөлд суурилсан суралцахуй (Project-Based Learning буюу PBL) нь хичээлийн мэдлэгийг бодит амьдралтай холбож, сурагчдыг асуулт дэвшүүлэх, судлах, шийдэл боловсруулах, турших, сайжруулах, бүтээлээ бусдад танилцуулахад чиглүүлдэг арга зүй юм. Энэ үйл явцад сурагчид мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, хамтран ажиллах, харилцах чадвараа хөгжүүлнэ.

TeachLead-ийн PBL цогц хөтөлбөрөөр та энэхүү арга зүйн үндэс, хэрэгжүүлэх зарчмыг эзэмшиж, өөрийн хичээлд ашиглах төсөл боловсруулна. Сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилго, сурагчдын хэрэгцээг уялдуулан, сонирхолтой санааг суралцахуйн бодит үр дүнд хүргэх төсөл болгон төлөвлөж сурна.

Хөтөлбөр нь суурь ойлголт → төлөвлөлт → хэрэгжилт гэсэн гурван үе шаттай. Та суралцагчийн байр сууринаас PBL-ийг биеэр мэдэрч, багшийн байр сууринаас төслөө загварчилж, хамтран суралцагчид болон чиглүүлэгчийн эргэх холбоонд тулгуурлан сайжруулна. Сургалтын хооронд боловсруулсан санаагаа хичээлдээ турших, сурагчдын оролцоо, ахицыг баримтжуулах, туршлагаа эргэцүүлэх боломжтой.

Хөтөлбөрийн төгсгөлд та ангидаа хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, сурагчдыг чиглүүлэх арга барил, суралцах явц болон үр дүнг үнэлэх хэрэгсэлтэй болно. Ингэснээр XXI зууны ур чадварыг хичээлдээ хэрхэн хөгжүүлэхээ ойлгож, түүнийг бодит ажил болгох бэлтгэлтэй болно.

Юу сурах вэ

  • 01Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид:
  • 02- PBL-ийн үндсэн зарчим, чанартай төслийн онцлогийг ойлгож, тайлбарлана.
  • 03- Сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилготой уялдсан PBL төсөл боловсруулна.
  • 04- Сурагчдын судалгаа, сонголт, хамтын ажиллагааг чиглүүлэх арга барил эзэмшинэ.
  • 05- Төслийн үе шат, үнэлгээний шалгуур, эргэх холбооны хэрэгсэл боловсруулна.
  • 06- Төслөө боломжит хүрээнд туршиж, нотолгоонд үндэслэн эргэцүүлж, сайжруулна.
  • 07- Дараагийн хичээлийн жилд PBL-ийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй болно.

Бусад хөтөлбөрүүд