Сургуулийн удирдлагад зориулсан цогц сургалт ба ретрит
Сургуулийн удирдлагын багийн хамт олон улсын сайн туршлагад тулгуурлан сургалтын манлайлал, багийн соёл, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн удирдлагын арга барилд суралцаарай. Практик сургалт, хамтын эргэцүүлэл, ретритээр дамжуулан сургуулийнхаа хөгжлийн нэгдсэн зорилго, хэрэгжүүлэх бодит алхмуудыг тодорхойлоорой.
- Хэнд зориулсан
- Сургууль, байгууллагад
- Хэлбэр
- Танхим
- Хугацаа
- 3 өдрийн вакуум сургалт, ретрит
- Эхлэх огноо
- Захиалгаар.
- Төлбөр
- 15,000,000₮ (Байр, зохион байгуулалтыг сургууль хариуцна.)*
- Сертификат
- Үгүй
Сургуулийн тогтвортой хөгжил хүчтэй манлайлал, нэгдмэл багаас эхэлдэг.
Сургуулийн удирдлага бол зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулагч биш, багшийн хөгжил, суралцахуйн чанар, байгууллагын соёл, ирээдүйн өөрчлөлтийг чиглүүлэгч юм.
"TeachLead Institute"-ийн "Сургуулийн удирдлагад зориулсан цогц сургалт ба ретрит"нь сургуулийн удирдлагын баг өдөр тутмын ажлаасаа түр хөндийрч, манлайллын арга барилаа хөгжүүлэх, сургуулийнхаа өнөөгийн нөхцөл байдлыг эргэцүүлэх, ирээдүйн хөгжлийн чиглэлээ хамтдаа тодорхойлох 3 өдрийн вакуум хөтөлбөр юм.
Оролцогчид сургалтын манлайлал, стратегийн сэтгэлгээ, багийн соёл, итгэлцэл, өөрчлөлтийн удирдлага, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо зэрэг сэдвийг олон улсын сайн туршлага, бодит кейс, багийн дасгал, хамтын хэлэлцүүлгээр судална.
Хөтөлбөрийн үеэр удирдлагын баг сургуулийнхаа давуу тал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, хөгжлийн тэргүүлэх зорилгоо эрэмбэлэн, хэрэгжүүлэх алхам, хариуцлага, ахицыг хянах арга замаа хамтран төлөвлөнө.
Сургалтын төгсгөлд удирдлагын баг зөвхөн шинэ мэдлэг бус, нэгдсэн ойлголт, хамтын шийдвэр, сургуулийнхаа хөгжилд хэрэгжүүлэх бодит үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно.
Хөтөлбөрийн агуулгыг сургуулийн зорилго, удирдлагын багийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулна.
Юу сурах вэ
- 01Сургалтын манлайллын үндсэн зарчим, олон улсын сайн туршлагыг сургуулийнхаа нөхцөлд хэрэглэх
- 02Сургуулийн алсын хараа, үнэт зүйл, стратегийн зорилгыг багийн түвшинд нэгтгэх
- 03Удирдлагын багийн итгэлцэл, үр дүнтэй харилцаа, хамтын шийдвэр гаргалтыг сайжруулах
- 04Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын суралцахуйг дэмжих удирдлагын арга барил эзэмших
- 05Өөрчлөлтийн үеийн сорилт, эсэргүүцлийг ойлгож, өөрчлөлтийг үр дүнтэй удирдах
- 06Сургуулийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх алхам, хариуцлагыг тодорхойлох
- 07Ахиц дэвшлийг нотолгоонд тулгуурлан хянах, эргэх холбооны тогтолцоог төлөвлөх
- 08Удирдлагын багийн хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
Оролцогчдын сэтгэгдэл
“Багш нар маань үнэлгээг дүн тавих гэж ойлгодог байсан. Сургалтын дараа явцын үнэлгээ, эргэх холбоо өдөр тутмын хэрэгсэл болсон.”